Нүүдлийн Соёлын Боловсролын Хөтөлбөр хэрхэн бий болов ?

Дэхийн Мөрөөдлийн Сургууль ТББ

Дэлхийн мөрөөдлийн сургууль ТББ буюу Нүүдлийн Соёлын Боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бид төрийн бус байгууллагаа өөрийн туулсан түүх, туршлага дээр тулгуурлан 2017.05 сард байгуулагдсан. Энэхүү хөтөлбөрийг санаачлагч өөрийн том хүүгийн эрүүл мэндийг зундаа сайжруулах, нүүдлийн соёлоос сургах аргачлалыг анх амжилттай хэрэгжүүлсэн. Улмаар хүүгийнхээ ангийн хүүхэд, танилын хүүхдүүдийг хамт зуны амралтаар хамруулснаар энэхүү хөтөлбөр өргөжин өнөөгийн консепт гарч эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл хөтөлбөртөө 3000 орчим хүүхэд залуусыг хамруулсан байна.

Бид юу хийдэг вэ

Нүүдэлчин зуслан, олон улсын боловсрол зуучлал, тэтгэлэг, менторшип хөтөлбөр, дэлхийн иргэний боловсролын хөтөлбөр, бүтээмж, хувь хүний хөгжлийн сургалт хөгжил, олон улсын стандартын зөвлөх үйлчилгээ явуулдаг.

Бидний уриа

Монголын боловсролыг дэлхийд түгээнэ

Бидний алсын хараа

Эх болон дэлхийгээ хамгаалах хайрлах , Нүүдэлчин соёл иргэншлээ хадгалах хамгаалах, Дэлхийн улс орнуудтай энх тайван найрамдалт харилцааг эрхэмлэх, Монголчуудын шударга, үнэнч шударга зан чанарыг хадгалах хамгаалахыг Дэлхийд сурталчлан таниулсан Дэлхийн Монгол иргэдийг бүтээхийг зорьдог.

НҮҮДЛИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

НҮҮДЛИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛ хөтөлбөр нь cоёлын биет ба биет бус өвийг өвлөн уламжилж буй хөдөө орон нутагт түшиглэн эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчинд “Гэрийн дэг сургууль” ийн уламжлалт сургалтын арга зүйг, хийж турших- задлан шинжлэх-нэгтгэн дүгнэх- хэрэглэж ашиглах гэсэн циклээр сургах арга зүйтэй хослуулан шилдэг өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх , 21-р зууны иргэний эзэмших зайлшгүй шаардлагатай сонгодог болон орчин үеийн хосолмол мэдлэг ур чадварыг олгож , бие даан суралцахуйн суурь чадамжыг бий болгох, Дэлхийн Монгол иргэний цогц хөтөлбөр юм.

Санаачлагч, Хэрэгжүүлэгч :

Дэлхийн Мөрөөдлийн Сургууль НҮТББ

Дэмжигч байгууллагууд :

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Соёлын яам, ГХЯ, ХНХЯ, ГБХЗХГ

Хөтөлбөрийн зорилго

Тус хөтөлбөрийг үндэсний хэмжээнд Монгол уламжлал, зан заншил, Монгол ахуй, өв соёлоор дамжуулан уламжлалт мэдлэг, мэдээллийг өгөх, Монгол сэтгэлгээ бүхий хүүхэд, Монголоо гэх сэтгэлтэй ирээдүй хойчоо бэлтгэх зорилгоор системчлэн 2 дэд бүлэг 6-12 нас, 12-18 насныханд зориулан боловсруулсан.

Нүүдлийн соёлын боловсрол хөтөлбөр нь:

  • Сургалтын хөтөлбөр
  • Хичээлийн хөтөлбөр
  • Цахим хичээл
  • Багш болон сурагчийн гарын авлага үндсэн бүрэлдэхүүнтэй байна.

Хөтөлбөрийн зорилт:

  • Биеийг хөгжүүлэх
  • Сэтгэлийг хөгжүүлэх
  • Оюуныг хөгжүүлэх

Хичээлийн агуулгаар шинэ мэдлэгийг баяжуулах, өргөжүүлэх боломжит хувилбарыг сонгох боломжийг олгож, ухааныг задалж, сэтгэлгээг баяжуулна. Хөтөлбөр бүхэлдээ “хөнгөн, хөгжилтэй, хүртээмжтэй” байх зорилтыг хичээл тус бүрдээ ханган боловсруулна.

Хөтөлбөрийн хамрах хүрээ

"Нүүдлийн соёлын боловсрол" хөтөлбөр нь дээрх агуулгыг бүхэлд нь багтаасан 2 шатлал бүхий үндэсний хөтөлбөр байна. Үүнд: 06-12, 12-18 насны ангилалд: Өрх бүл Сургууль Зуслан Өв соёлын наадам Хичээлийн агуулга нь эдгээр насны ангилал хамрагдсан хүүхдүүдэд зориулж хөнгөнөөс хүнд рүү, энгийнээс нарийн руу, хялбараас төвөгтэй бүтэц рүү шат ахиж явагдана.

Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар

Хөтөлбөрт тусгагдсан мэдлэгийг эзэмшихээс гадна хүүхдийн нийгэмд гараад өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, амьдрах ухаанд суралцах, Монгол сэтгэлгээтэй, аливааг байгаль, дэлхий сав, шим ертөнцтэй уялдуулан ойлгох, ашиглах, шимийг хүртэх гэх мэт олон ур чадварыг эзэмшиж Монгол хүн гэдэг үндэсний дархлаа бүхий амьдрах ур чадвар эзэмшүүлнэ.

Суралцах орчны шаардлага

Өрх бүлийн орчин:

Бидний хөтөлбөрөөр болон цахим хичээлээр эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ сургаж болно. Ингэхдээ гэрийн дотор хүүхдэдээ зориулсан Монгол ахуй орчныг бүрдүүлсэн байвал нэн сайн. Жишээ нь хүүхдийн өрөөний нэг булан эсвэл ханыг Монгол гэрийн ханаар чимэглэн тэндээ ахуйн зарим хэрэгслийг байршуулах, хамгийн наад захад шагай цуглуулан хүүхэд тоглоход дөхөмтэй эсгий олбог гэх мэт зүйлийг бэлдэж өгч болно. Эс бөгөөд гэрт байгаа орчинд нь хичээлийг зааж сургаж болно.

Сургуулийн орчин:

Сургууль тодорхой нэг ангийг Монгол ахуйн эд хэрэгслээр тохижуулан хэрэглээг хангахуйц олон тоо ширхгээр байршуулан хичээлийг тэр орчинд нь орвол нэн сайн. Эсвэл ангийн нэг хана болон булан тохойг Монгол ахуйгаар тохижуулан мэдлэгийг бататгахад дөхөм арга хэрэгслийг байршуулж болно.

Зуслангийн орчин:

Зуслан дээр заавал нэг Монгол гэрийг бүх ахуй хэрэгсэлтэй бий болгож, хүүхдэд Монгол өв соёлоо мэдэх боломж бололцоогоор хангах, зуслангийн ойр малчин өрхүүдтэй гэрээ байгуулан Монгол ахуйн бүлэг бүлгээр нь танилцуулан хичээл орох, хүүхэд бүрийг дадлага хийх боломж нөхцөлөөр нь хангаж өгвөл нэн сайн.

Үр дүн, ач холбогдол

“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөр нь нэгэн цогц хөтөлбөр бөгөөд 6-18 насны хүүхдийг цэцэрлэг, сургуулийн хичээлээс гадуур болон хичээлтэй нь хосолмол маягаар сургах, сургалтын орчин, материаллаг баазыг аль ч түвшинд бүрдүүлэх боломж бүхий уян хатан хөтөлбөр гэдгээрээ чухал ач холбогдолтой.

Нийгмийн амьдралын цаг үеийн хөгжлөөс шалтгаалан монгол хүний суурьшмал харилцааны мөн чанар болсон хүн чанар, мөс жудаг, хүнлэг, энэрэнгүй, эвтэй, нөхөрсөг, үнэнч, тусч, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэсэн нандин зан чанарууд өдрөөс өдөрт усанд хаясан чулуу адил уусан алга болж буй байдлыг арилгах, засах, нөхөх түүнээс гадна монгол зөв хүн байх, ёс, жудаг, зан үйлийн арга барилуудыг эзэмшүүлэх, өвлүүлэн үлдээх, шинэ мэдлэг бий болгох Монгол сэтгэлгээг суулгах ач холбогдолтой.

Монгол ахуй соёл, монгол ухаан, түүхэн бахархалт агуу үйл явдлууд, үндэстний ондоошил, нийтлэг эрх ашгийг хамаатуулсан бүх ойлголтуудыг өнгөрсөн, одоо, ирээдүй үегүйгээр өрөөсгөл сэтгэх, салгаж ойлгох боломжгүй юм. Өнгөрсөн үеийн бахархлын болон хөгжлийн итгэл үнэмшил болсон нүүдлийн соёл иргэншлийн дархлаа бол яах аргагүй түүх, ёс заншил, зан үйл, амьдрах өвөрмөц арга барил, өв соёл бөгөөд түүнийгээ ирээдүйн иргэдийн ухамсар, боловсролд нутагшуулах нь чухал юм.

Хөтөлбөр нь хүүхдүүдийн зан төлөвшил, мэдлэг мэргэжил, харилцааны соёл, итгэл үнэмшлийн байдалд хэрхэн нөлөө үзүүлж буйг ажиглахад маш хурдацтай, эерэг зөв ёс суртахууны төлөвшилтэй болно. Бидний явуулж байгаа сургалтын хөтөлбөр нь хүүхдийн хүмүүжлийн амьдрах чадварыг сайжруулж ёс зан үйлийн зөв хүмүүжлийн төлөвшлийг суурьшуулж, авьяас нээн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эцэг эхчүүд болон хүүхдүүдийн суралцах сонирхлыг дээд зэргээр бий болгож байна.

НҮҮДЛИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛ 2023 оны Хөтөлбөрийн онцлог

НҮҮДЛИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛ хөтөлбөр нь cоёлын биет ба биет бус өвийг өвлөн уламжилж буй хөдөө орон нутагт түшиглэн эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчинд “Гэрийн дэг сургууль” ийн уламжлалт сургалтын арга зүйг, хийж турших- задлан шинжлэх-нэгтгэн дүгнэх- хэрэглэж ашиглах гэсэн циклээр сургах арга зүйтэй хослуулан шилдэг өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх , 21-р зууны иргэний эзэмших зайлшгүй шаардлагатай сонгодог болон орчин үеийн хосолмол мэдлэг ур чадварыг олгож , бие даан суралцахуйн суурь чадамжыг бий болгох, Дэлхийн Монгол иргэний цогц хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн зорилт

  • Хүүхэд бүрт соёлын өвийн боловсрол олгох хөтөлбөр
  • Хүүхэд бүрт амьдрах ухааны боловсрол олгох хөтөлбөр
  • Хүүхэд бүрт эрүүл мэнд, иога, хүүхдийн бясалгалын хөтөлбөр
  • Бяцхан богц аялалын хөтөлбөр
  • “Ментора” англи хэлний цогц хөтөлбөр
  • Парламентын боловсрол олгох хөтөлбөр
  • Энтрепренершип хөтөлбөр
  • Java кодны сургалт
  • Дэлхийн иргэний боловсролын хөтөлбөр гэсэн цогц хөтөлбөрүүдийг төсөлд суурилсан, хүүхдийг хүүхдээр нь хөгжүүлэх хосолсон арга зүйгээр хэрэгжүүлнэ.

NOMADIC EDUCATION

Үйл ажиллагаа

Бидний тухай

Үйлчилгээий нөхцөл

Аюулгүй байдал

Холбоо барих

88937711 , 80509184

Дэлхийн мөрөөдлийн сургууль, Nomadic education

dreamworldschool.mgl@gmail.com