НҮҮДЛИЙН

С

ger

ЁЛЫН

БОЛОВСРОЛ

Нүүдэлчдийн ахуйг таниулах, байгаль экологийн боловсрол олгох зуслангийн хөтөлбөр

6 ЖИЛ

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН

3000

Хүүхэд хамрагдсан

5

Байршил

12

Төрлийн хөтөлбөр

ҮНДСЭН ХӨТӨЛБӨР

Соёлын өвийн боловсрол олгох хөтөлбөр

Монгол үндэстний язгуур өв, урлаг уран сайхан, уламжлалт соёл буюу зан заншил, ардын ёс заншил гэх мэт нүүдэлчин түмний арвин их соёлын сангаас хүүхдэд таниулах хөтөлбөр юм.

Амьдрах ухааны боловсол олгох хөтөлбөр

Өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хөдөлгөөн, шийдвэр гаргах чадвар, харилцаа, мөрөөдөл-төлөвлөлтийн талаар мэдлэг олгох сургалтын хөтөлбөр. Мөн өрхийн үйлдвэрлэл, мал аж ахуй, эрүүл мэндийн боловсролын хичээлүүд багтсан байдаг.

Эрүүл мэндийн хөтөлбөр

Байгаль дэлхийгээ хайрлах, өөрийгөө болон өрөөлийг хайрлан энэрэхэд төвлөрөх дасгалуудыг тогтмол хэрэглэх дадал суулгах, сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр юм.

ХӨТӨЛБӨРИЙН БАЙРШЛУУД

ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ

6-11 нас

Суралцах арга барил суугаагүй, бага насны хүүхдэд гэрийн дэг сургуулийн сургалтын аргачлалаар сууж, сонсох суурь ур чадварыг олгох зорилготой.

11-13 нас

Суух болон сонсох ур чадвар тодорхой хэмжээнд суусан энэ насны хүүхдүүдэд Унших, Бичих дадал хэвшил болон Нүүдлийн ахуйн дэг соёлтой танилцуулан, бие даан суралцахуйн суурийг тавьна.

13-15 нас

Унших, бичих, ярих ур чадвар тодорхой хэмжээнд эзэмшсэн хүүхдүүдэд зохион бичлэг, уран яруу унших, дүн шинжилгээ хийлгэх, үзэл бодлоо илэрхийлэх, ярих ур чадварын суурийг тавьна.

15-18 нас

Сонсох, ярих, унших, бичих 4 үндсэн ур чадварыг эзэмшсэн эдгээр насны хүүхдүүдэд нийгмийн харилцаанд зөв тэгш оролцох, амьдралын зорилго тодорхойлох, өөрийн нүүдэлчин өв соёлын үнэт зүйлийг бий болгож, бусадтай тэнцүү харилцаанд оролцох боломжийг бий болгоно.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Нийтийн тээвэр

Монголд ирсэн Оролцогч хүүхэд бүрийг амь насны, гэнэтийн осолын даатгалд хамруулан, УБ-хотоос нэгдсэн журмаар хүүхдийн автобусаар сонгосон Нүүдлийн зуслангуудад хүргэж үйлчлэнэ.

Орон нутгийн хамтын ажиллагаа

Тухайн аймаг орон нутгийн онцгой байдлын хэлтэс, цагдаагын газар, эмнэлэг түргэн тусламжын тасаг, эмч нартай хамтран ажиллаж хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарч ажиллана.

Зуслангийн стандарт

Анхны тусламж, эрүүл мэндийн сургалтанд багш нар, ажилчдыг сургаж тэнцсэн гэрчилгээтэй ажилтныг сонгон ажиллуулна. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, гарын авлагаар ханган ISO 9001:2015, ISO14001:2015, ISO:22000:2015, ISO:45001:2015,ISO 21001:2018 стандартуудыг мөрдөн, хэрэгжүүлэн ажиллана.

Багшийн тэмдэглэл

Хүүхдийн зуслангийн ээлжийн хариуцсан багш нь эцэг эхийн бүртгүүлсэн аккаунтруу өдөр бүр хүүхдийн талаар мэдээлэл явуулж, хүүхдийн эрүүл саруул суралцаж буйг илтгэдэг.

NOMADIC EDUCATION

Үйл ажиллагаа

Бидний тухай

Үйлчилгээий нөхцөл

Аюулгүй байдал

Холбоо барих

88937711 , 80509184

Дэлхийн мөрөөдлийн сургууль, Nomadic education

dreamworldschool.mgl@gmail.com